
УЛААНБААТАР ГРУПП ХХК БОЛОН GUANGDONG MEDIA FACADE COMPANY LIMITED ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Улаанбаатар групп ХХК 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Guangdong Media Facade Company Limited компанитай фасадын систем, гэрэлтүүлэг болон медиа фасадын шийдлийн чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Vision Business Tower төслийн фасадын шийдлээс эхлэн Улаанбаатар Групп ХХК-ийн хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд фасадын систем, фасадын гэрэлтүүлэг, LED дэлгэц, медиа фасад болон холбогдох материал, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Guangdong Media Facade Company Limited нь фасадын систем, фасадын гэрэлтүүлэг, LED дэлгэц болон медиа фасадын шийдлийн чиглэлээр мэргэшсэн туршлага, техникийн чадавх, үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан Vision Business Tower төслийн фасадын гүйцэтгэлд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм.
Guangdong Media Facade Company Limited нь 2009 онд байгуулагдсан, БНХАУ-ын Дунгуань хотод төвтэй, архитектурын медиа фасад, фасадын гэрэлтүүлэг болон тунгалаг LED дэлгэцийн шийдлээр мэргэшсэн үйлдвэрлэгч юм.
Тус компани нь Арабын Нэгдсэн Эмират улсын Abu Dhabi Yas Hotel болон Abu Dhabi F1 Circuit, Сингапур дахь HSBC-ийн төв байр, ОХУ-ын Москвагийн Останкино цамхаг, БНХАУ-ын Shenzhen Civic Center зэрэг тус тус олон улсын томоохон төслүүдэд медиа фасад, гэрэлтүүлгийн шийдэл нийлүүлж, хэрэгжүүлсэн туршлагатай.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Vision Business Tower төсөл нь Монголын хамгийн анхны архитектурын өнгө төрх, визуал илэрхийлэл, ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ техник, гоо зүй, бат бөх чанарын шаардлагад нийцсэн фасадын шийдлийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Цаашид талууд мэргэжлийн туршлага, бүтээгдэхүүний мэдлэг, шилдэг арга барилаа харилцан солилцож, төслийн хэрэгжилтийн чанар, үр ашгийг сайжруулан, хамтын ажиллагааг UB GROUP-ийн дараагийн төслүүдэд өргөжүүлэх зорилготой байна.
Улаанбаатар Групп ХХК нь орчин үеийн архитектур, дэвшилтэт технологи, чанартай бүтээн байгуулалтыг хослуулсан төслүүдээр дамжуулан хотын хөгжилд бодит үнэ цэн бүтээхийг зорин ажиллаж байна.
