

Улаанбаатар групп ХХК-ийн хэрэгжүүлж буй Vision Business Tower төслийн хүрээнд “Business Meeting & Networking” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд төслийн түнш, туслан гүйцэтгэгч компаниуд, бизнесийн салбарын удирдлагууд болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож, төслийн концепц, бүтээн байгуулалтын онцлог, инженерийн болон технологийн шийдлүүдтэй танилцлаа.
Мөн төслийн бүтээн байгуулалтад оролцож буй түнш компаниуд өөрсдийн хэрэгжүүлж буй ажил, дэвшилтэт технологи, шийдлүүдээ танилцуулж, харилцан туршлага солилцон, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Vision Business Tower нь орчин үеийн оффис, худалдаа үйлчилгээний орчноос гадна бизнесийн өсөлт, шинэ боломж, хамтын ажиллагааг дэмжсэн цогц орон зайг бий болгох зорилготой төсөл юм.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зочид, түншүүд болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
