Тогтвортой хөгжил

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго – 2030” хөтөлбөрөөс ШУУД байдлаар хэрэгжүүлэн ажиллах зорилтууд нь:

Зорилт 9.1 Хүн бүрт тэгш, хүртээмжтэй байх талыг голлон анхаарч эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой бүсийн болон хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх

Зорилт 11.6.7 2030 он гэхэд агаарын чанар, хот болон хог хаягдлын менежментийн асуудалд онцгой анхаарлаа хандуулах замаар нэг хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, тусгай хэрэгцээт хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, хүртээмжтэй, ногоон орчинг бүтээн байгуулах

Зорилт 13.3 Цаг уурын өөрчлөлтийг багасгах, Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах урьдчилан сэрэмжлүүлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж хүмүүсийн болон институтийн чадавхийг сайжруулах

Зорилт 16. Тогтвортой хөгжлийн үл ялгаварласан хууль, бодлогыг хөгжүүлэн дэмжиж мөрдүүлнэ. Эдгээр зорилтууд нь улс орны эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэн нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад чиглэл болно.