Categories
Барилга, Үл хөдлөх хөрөнгө

Би Эм Си Эм ХХК

Би Эм Си Эм ХХК. 2011 онд үүсгэн байгуулагдсан. Барилга угсралт болон барилга, хот төлөвлөлтийн зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. “Би Эм Си Эм” ХХК нь 100 гаруй үндсэн ажилтантай ба 15 томоохон барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн туршлагатай.

Categories
Шинэ мэдээ

Property Investment Summit 2022 зохион байгуулагдлаа

Сүүлийн жилүүдэд хадгаламжийн хүү буурч, инфляцийн түвшин өдрөөс өдөрт өсөж байгаатай холбоотойгоор иргэдийн хадгаламжин дах мөнгө өдрөөс өдөрт үнэ цэнээ алдсаар байна. Иргэдийн мөнгөний үнэ цэнээ хадгалах хэрэгцээг хангах санхүүгийн олон бүтээгдэхүүн зах зээлд байгаагаас зайлшгүй харгалзан үзэх бүтээгдэхүүн нь үл хөдлөх хөрөнгө юм. Учир нь үл хөдлөх хөрөнгө барьцтайн дээр зөв үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ үргэлжид өсч, нэмэгдэж байдаг. Тийм ч болохоор, ухаалаг хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын багцад үл хөдлөх хөрөнгө заавал багтдагын дээр дэлхийн тэрбумтнуудын ихэнх нь энэ салбарт хөрөнгө оруулсан байдаг. Харин Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломж тийм ч нээлттэй бас түгээмэл биш байдаг нь үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ голдуу том дүнгээр яригддаг учир тэр болгон олныг хамарч чаддаггүй. Гэхдээ, цар тахлын нөлөөгөөр Монголын бизнесийн олон салбар технологийн боломжийн тусламжтайгаар дижиталд эрчимтэй шилжиж байна. Энэ давалгаа барилга үл хөдлөх хөрөнгийн салбарыг ч тойрсонгүй. Түүний нэг илрэл нь Монголын анхны PropTech компани болох БЛОК ХХК технологийн давуу талыг ашигласан, блокчэйн технологи дээр суурилсан, хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг дэмжсэн www.block.mn платформоо удахгүй нээх аж. Тус платформ нь Эрхсис Монголиа, Тэнхлэг зууч ХХК, Тэнгэрлиг медиа групп, Зайон Ассет Менежмент ҮЦК зэрэг компаниудын нэгдэл бөгөөд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст зориулсан анхны арга хэмжээгээ зохион байгуулж байгаа нь энэ. Анхныхаа Property Investment Summit эвентээр, Улаанбаатар групп ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, урьдчилсан захиалга авах замаар 1-3 жилийн хугацаанд 30-40% өгөөж амлан хөрөнгө татан төвлөрүүлэх бөгөөд ирэх 10 дугаар сард хөрөнгө оруулалтын энэ боломжоо илүү олон хүнд хүргэж, хүртээмжтэй болгох юм. Ингэснээр, 100.000 төгрөгөөр ч үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулах боломж бүрдэх юм байна. БЛОК ХХК, ирэх саруудад Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа үл хөдлөх хөрөнгийн бусад төсөл хэрэгжүүлэгч, дэвелопер компаниудад төслүүддээ хөрөнгө оруулалт татахад нь туслахаар ажиллаж байгаа аж.

Categories
Шинэ мэдээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардууллаа

UB group-н зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-д нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Эх хүүхдийн төлөө уриан дор зохион байгуулсан үйл ажиллагаанаас цугласан хандиваар нийт 253 сая төгрөгийн үнэ бүхий эмчилгээний тоног төхөөрөмжийг UB group-н Ерөнхий захирал Ц.Батбаатар, Гүйцэтгэх захирал, О.Гэрэл нар тус эмнэлгийн Удирдлага, тасгийн эрхлэгч, эмч нарын төлөөлөлд гардуулан өглөө. Эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах сайн үйлсэд хувь нэмэрээ оруулж, сэтгэл зүрхээрээ оролцсон UB group-н нийт хамт олон, хамтрагчид, бүх хүмүүстээ чин зүрхний талархал илэрхийлж, хамгийн сайхныг хүсэн ерөөе. Монголын үрс эрүүл энх өсөн торниж, улам олон болох болтугай.

Categories
Шинэ мэдээ

UB GROUP “БАРИЛГА-ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармагийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.

Тогтвортой хөгжилд хамтдаа уриан дор зохион байгуулагдаж байгаа БАРИЛГА-ОРОН СУУЦ 2022 үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. Барилгын салбарын хөгжил дэвшилд хүчээ нэгтгэн, хамтран зүтгэхийг уриалж, UB GROUP тус үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. Үзэсгэлэн яармагт бид дараах төслүүдээ танилцууллаа.

  • – Sky Land төсөл
  • – Sky Park төсөл
  • – Casa Bianco төсөл
  • – Vision Business Tower төсөл
  • – Central Park төсөл

Тус экспо нь 9 сарын 9-11ний өдрүүдэд Мишээл Экспо төв-д болсон юм. Мөрөөдөл бүрт хамтдаа | UB group

Categories
Тайлан

Хотын төвд зургаан давхраас өндөр барилга бариулахгүй

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum.

Categories
Удирдлагын баг

О.Гэрэл

Ерөнхий захирал

Categories
Удирдлагын баг

Ц.Батбаатар

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Categories
Бидний түүх

2019 он

Хотын төвийн А зэрэглэлийн бүсүүдэд оффисийн болон орон сууцны барилгын томоохон төслүүдийг эхлүүлэв.
Түүхий газрын тосны олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэв.
Yoshinoya олон улсын эрүүл түргэн хоолны сүлжээ рестораны франчайзийн гэрээнд гарын үсэг зурав.

Categories
Бидний түүх

2018 он

Монгол банкнаас Банк бус санхүүгийн байгууллага-н үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч Юу Би Актив ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэв.
Анх удаа Монгол Улсад газрын тос үйлдвэрлэлийн өрмийн цооногийг нэвтрүүлэв. Ингэснээр Монголчууд бид өөрсдийн гараар өндөр өртөгтэй мэргэжлийн ажлыг хийх боломжтой болсон.

Categories
Бидний түүх

2017 он

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт UB vista үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2017 онд барьж ашиглалтанд оруулав.
Гео Петро Инженеринг ХХК болон Монголиан Петролиум Инженеринг ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөн газрын тосны салбарт нэмэлт үйлчилгээг үзүүлж эхлэв.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Юу Би Рийл Эстэйт ХХК-г байгуулав.