Дөрвөн уул хан хайрхан ХХК Ачаа тээвэр
Гео Петро Ижненеринг ХХК
Гео Петро Ижненеринг ХХК. 2017 онд үүсгэн байгуулагдсан. Газрын тосны цооногийн засвар үйлчилгээ, өрмийн шингэн шаврын хаягдлын сан байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголиан петролиум инженеринг ХХК. 2016 онд байгуулагдаж хорт болон аюултай химийн бодисуудыг орчин үеийн техник хэрэгсэл ашиглан тээвэрлэж байна. Хуурай, битүүмжилсэн сав бүхий химийн бодис тээвэрлэх зориулалттай 20-45 тонны даац бүхий тээврийн хэрэгслүүдийг ашиглан нэг удаагийн тээвэрлэлтээр 80-180 тонн химийн бодис тээвэрлэдэг. Тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа МУ-ын хууль тогтоомж, журам болон стандартад бүрэн нийцүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр төвшинд ханган ажилладаг.
Эй Вай Си Трэйд ХХК
Эй Вай Си Трэйд ХХК. Түлшний дотоод тээвэр худалдаа
Хүннү петролиум ложистик ХХК
Хүннү петролиум ложистик ХХК Газрын тосны экспортын тээвэр
Талст дорнод транс ХХК
Талст дорнод транс ХХК. Өрмийн тээвэр, хүнд даацын автомашинаар ачаа тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг.
Ти Би Эн Си Транс ХХК
Ти Би Эн Си Транс ХХК. 2014 онд байгуулагдсан, газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгж юм. Олон улс хоорондын аюултай ачаа тээврийн ангилалд мэргэшсэн чадварлаг бие бүрэлдэхүүн, ХБНГУ болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн техникүүдээр харилцагч байгууллагууддаа чанарын өндөр төвшинд үйлчилгээ үзүүлдэг. Нэг удаагийн тээвэрлэлтээр 600 гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх хүчин чадалтай, Монгол Улсын хэмжээнд баталгаажсан ёмкость, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслүүдтэй. Мэргэшсэн жолоочийн ангиллууд болон холбогдох лицензэд бүрэн хамрагдсан 30 гаруй жолооч, ажилтнуудтай.
Дорнын Их Гэрэгэ ХХК
Дорнын Их Гэрэгэ ХХК. Газрын тос, тусгай зориулалтын болон технологийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Аюултай болон энгийн ачаа тээврийн ангилалд мэргэшсэн, жилдээ 260 мянган тонн газрын тос, 1 сая тонн энгийн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Уул уурхай, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн, түргэн, шуурхай тээвэрлэлтийн үйлчилгээг санал болгон хамтран ажилладаг.
Гэрэлт констракшн ХХК
Гэрэлт констракшн ХХК. 2016 онд байгуулагдсан. Дэлхийн чанарыг Монголд уриан дор MNS5874:2008 стандартыг хангасан Евро стандартын вакум, цонх хаалга үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. “Гэрэлт Констракшн” ХХК нь цагт 60 м.кв вакум цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн автомат үйлдвэрлэлтэй. Нийт 1000 м.кв талбайд, мэргэжлийн ур чадвартай 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Си Эм Ти Эс ХХК
Си Эм Ти Эс ХХК. Барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2018 онд үүсгэн байгуулагдсан. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, байгаль, хүний биед ээлтэй эко бүтээгдэхүүнүүдийг нэмэлт өртөггүйгээр шууд үйлдвэрлэгчээс нийлүүлдгээрээ бусад компаниудаас ялгардаг.