Categories
Construction projects Seoul Garden

Seoul Garden

Project concept:

  • Situated at the pinnacle of the new city center
  • Designing an inclusive environment catering to all age groups
  • Comprehensive solutions addressing the needs of every family member

Building information:

  • Non fading metal façade
  • Monolithic construction
  • Green area
  • Playground

Floor plan:

1 floor – Service area

2-16 floor – Apartment

Categories
Central Park Construction projects

Central Park

Project concept:

  • 11.7 hectares of inclusive planning
  • 100% eco-friendly building material
  • 200 m2 of Atrium
  • 1800 parking lots
  • 4.2 hectares of green area
  • 8 hectares car-free zone

Building information:

  • 100% monolithic construction
  • Modern façade solution /Design and Durable materials/
  • Possibility to have a Sunroom /At the request of the customer/
  • 6-sided layout with free access to natural light
  • Security
  • Balcony solution that does not block the view

Floor plan:

B3-B1 – Parking

1st floor – Service area

2-16 floor – Apartment

Categories
Construction projects Sky Park

Sky Park

Building information:

  • Intelligent Automation System
  • Floor to ceiling windows
  • 2-3 apartments per floor
Categories
Lifestyle

Юу Би Сэйфти ХХК.

Юу Би Сэйфти ХХК.

Олон улсын жишигт нийцсэн автомашины үзүүлэнгийн танхим байгуулж, түүнийг дагасан бүтээгдэхүүн үйлчилгээний цогц зангилаа төв болно.

Эрхэм зорилго
Улс орны хөгжлийн эрин үетэй уялдан автомашины зах зээлд бүх төрлийн шинэ болон хуучин автомашиныг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн, чанарын баталгааг эрхэм болгон зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулахад оршино.

Categories
Lifestyle

Rich Food Supply LLC

“Rich Food Supply” LLC started the “Yoshinoya Mongolia” project in 2019 and received the franchise right after 2 years of research, analysis and special training.
In January 2022, a well-known Japanese 123-year-old fast food chain restaurant successfully opened in Mongolia with a team of 23 people under the slogan “Healthy, fast, tasty”.
The following branches were successfully opened in 2022 and 2023, and now there are 3 branches and a team of more than 100 people.
We adhere to international standards and serve healthy, fresh food every day to satisfy your taste buds and provide high quality service.

Categories
Lifestyle

Proteam LLC

“Proteam Fitness”, the first fitness club in Mongolia that guarantees results, was founded in 2016. It has been operating continuously for 7 years, and soon plans to open its activity in a new look on the 4th floor of the Palace of Independence in the class A area of ​​the city center on an area of 1000 square meters, which makes it possible to receive various services in one place in accordance with comfort and the needs of the client.
Our fitness club has a fitness area fully equipped with the latest “Life fitness” brand equipment. Proteam fitness club has a room for group yoga, dance and aerobics classes, an MMA area for martial arts such as boxing and kickboxing, a VIP room, a coffee shop, a fresh bar and clinic. We also provide our services with specialized instructors and trainers.
We strive to always maintain a high level of customer satisfaction in a comfortable environment that meets international standards.

Categories
Finance and investment

MNFS LLC

“MNFS” LLC was established on 02/01/2013 and currently operates in the Sukhbaatar district in accordance with a permission for the provision of mortgage lending services. Loan services are provided to a total of 200-300 customers per year by pledging large and luxurious cars. “MNFS” LLC quickly and efficiently issues loans that meet the needs of its customers, and provides services at a high professional level.

Categories
Finance and investment

UB Active NBFI

“UB Active NBFI” was founded on June 6, 2018 and received a special license to operate as a non-banking financial institution from the Financial Regulatory Commission.

Categories
Featured news

“UB Group” компани хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг бий болгоx зорилготой

– Танд энэ өдрийн мэнд хүргэе. “UB Group” компани сүүлийн үед тун завгүй ажиллаж байгаа гэж сонссон. Тэр дундаа “Block.mn”-тэй хамтарч, үл хөдлөх хөрөнгийн төслүүд дээрээ олон нийтээс хөрөнгө оруулалт төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ ажлынхаа талаар ярилцлагаа эхлүүлье.

– Сайн байна уу. Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай “UB Group” компани “Block.mn”-тэй хамтарч уламжлалт хөрөнгө оруулалтын схемийг технологиор дэмжүүлэн, xүртээмжтэй хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Тодруулбал “UB Group”-ийн хэрэгжүүлж байгаа хоёр төслийн нийт санхүүжилтийн 30% дээр “Block.mn”-ээр дамжуулж хөрөнгө оруулалт татах юм. Ингэснээр тухайн хоёр төслийн 30%-аас “UB Group” компани хэдий хэр хэмжээний ашиг олно, түүнийг нь хөрөнгө оруулсан олон нийт өгөөж хэлбэрээр эргүүлэн авах боломж бүрдэнэ. Бид банкнаас зээл авбал 15-18%-ийн хүүтэй байдаг. Харин олон нийтээс хөрөнгө оруулалт төвлөрүүлснээр тэрхүү зээлийн хүүд төлөх мөнгө хөрөнгө оруулагчдад маань өгөөж байдлаар очно гэсэн үг. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг хямд байгаа дээр нь буюу төсөл эхэлж байхад нь хөрөнгө оруулж байгаа учраас үнийн өсөлтөөс ч өгөөж хүртэх боломжтой. Үүнээс гадна тухайн хүний хөрөнгө оруулсан үнийн дүнгээс хамаарч, “UB Group”-ийн бусад төслүүд дээр 8-10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна. Нэг ёсондоо шууд өгөөж нь жилийн 15-18% гэж байгаа ч шууд бус өгөөжөө оруулаад тооцвол дунджаар 25-30 гаруй хувийн өгөөжийг хүртэж байгаа юм.

– Өмнө нь уламжлалт хэлбэрээр хөрөнгө оруулалтаа татахад ямар бэрхшээл үүсдэг байсан бэ. Яагаад “Block.mn”-тэй хамтарч технологиор дэмжүүлэн олон нийтээс хөрөнгө оруулалт татахаар шийдэв?

– “Block.mn” бол манай хөрөнгө оруулалтаа олон нийтээс татах www.invest.ubgroup.mn платформын теxнологи болон маркетингийг хийж байгаа компани юм. Өмнө нь уламжлалт хэлбэрээр гэвэл тухайн хүн өөрийн биеэр Хөрөнгө оруулалтын сан дээр очиж гарын үсэг зураад, дансаа цэнэглээд, төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг байсан. Харин “Block.mn” үүнийг илүү амарчилж, цахим хэлбэрт шилжүүлж байгаа хэрэг. Ингэснээр та дэлxийн аль ч оронд байгаагаас үл хамаарч, өөрийн биеэр ирэх шаардлагагүйгээр хөрөнгө оруулалтаа хийх боломжтой болж байна.

– Цаашид ингэж технологиор дэмжүүлж олон нийтээс хөрөнгө оруулалт бүрдүүлэх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт болон нийгэмд ямар үр ашигтай гэж харж байна?

– Манай энэ удаагийн төсөл илүү хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг бий болгох зорилготой. Өмнө нь үл хөдлөх хөрөнгөд заавал их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулдаг байсан бол манай төсөлд 100 мянган төгрөгөөс дээш хүссэн дүнгээр хэн ч хөрөнгө оруулах боломжтой. Мөн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхээр бол заавал газар худалдаж аваад, байшингаа бариад, ашгаа хийдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Бүрэн судалгаатай, бүx зүйл нь шийдэгдсэн төслүүд дээр хөрөнгө оруулснаар өөрийн үнэ цэнтэй цаг хугацаагаа хэмнэхээс гадна төслийг хэрэгжүүлэгчидтэй адил хэмжээний ашиг олоx боломж бүрдэж байна. Энэ бүхэн үл хөдлөх хөрөнгийн салбарт дэвшлүүдийг авчрахаас гадна олон залууст боломжийг олгох юм.

– Ямар хоёр төсөл дээр олон нийтээс хөрөнгө оруулалт татах вэ? Энэxүү хоёр төслөө танилцуулаач.

– Эхнийx нь Яармагт баригдаж байгаа “Central Park” гэж төсөл байна. Тус төсөл нь нийт 12 блокоос бүрдэх томоохон төсөл байгаа юм. Энэ 12 блокийн зөвхөн 2 блок дээр нь л хөрөнгө оруулалтаа татна. Тухайн 2 блокийн нийт хөрөнгө оруулалт нь 40 орчим тэрбум гэж тооцож байгаа. Үүний 30% дээр л олон нийтээс хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй. Дараагийнх нь Хан-Уул дүүрэгт баригдах “Vision” гэх оффис төсөл. Тухайн төслийн нийт хөрөнгө оруулалтын 10 гаруй хувь дээр хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хоёр төслийн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.invest.ubgroup.mn веб сайтаас хүлээн авах боломжтой.

– Хөрөнгө оруулалтаа олон нийтээс хэдий хэр хугацаанд татан төвлөрүүлэх вэ?

– Бид 10 дугаар сарын 29-нд “Block.mn”-тэй хамтран гаргаж байгаа www.invest.ubgroup.mn платформоо албан ёсоор нээнэ. Энэ өдрөөс хойш хагас сарын хугацаанд хөрөнгө оруулалтаа олон нийтээс татна. Ингэхдээ xөрөнгө оруулагчид маань оруулсан мөнгөө сонгосон хугацаанаасаа хамаараад түгжинэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хугацаанаасаа өмнө эргүүлэн татаж, хэрэглэх боломжгүй.

– Цаг гарган ярилцсанд баярлалаа. Удахгүй болоx платформын нээлтийн ажилд нь амжилт хүсье.

– Танай хамт олонд ч мөн баярлалаа.

Эх сурвалж: https://www.presscenter.mn/uulzvar/blockmn-ub-group

Categories
Featured news

Би хэрхэн ажилладаг вэ?

Тээвэр, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бизнесийн найман салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагч Ц.Батбаатар бол бидний өнөөдрийн зочин.

Арван жилийн дунд сургуулиа төгсөх жилээ анхны компаниа байгуулсан тэрээр өдгөө Монголын бизнесийн салбарт 16 жилийн турш ажиллаж, тээвэр, барилга, санхүү, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, хөрөнгийн менежмент ба нөхөн сэргээлт зэрэг олон чиглэлд хөрөнгө оруулсан эрхэм юм. Тээврийн салбарт л гэхэд Монголдоо хамгийн анхны газрын тосны олон улсын тээврийг эхлүүлж, өдгөө 1.5 сая км зайд тээвэрлэлт хийж гүйцэтгэжээ.

Байршил: Сүхбаатар дүүрэг, Аюуд Тауэр
Эрхэлдэг ажил: “Улаанбаатар Групп” ХХК ТУЗ-ийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 13 Pro
Хэрэглэдэг компьютер:
Сошиал хуудсууд: Bagi Tse (Инстаграм)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Зах зээлийн нийгмийн ороо бусгаа цаг үед аав ээж хоёр маань бусадтай адил ганзагын наймаа хийж эхэлсэн. Гэр бүлийнхээ бизнест туслахын төлөө би харьцангуй эрт буюу гуравдугаар ангиасаа мөнгөтэй харьцсан түүхтэй хүн. Эрээнээс бараанаас зөөх буюу наймаачдын хэллэгээр “гахай дарах” бол миний анхны толгой мэдэж хийсэн бизнес. Тухайн үед 16 насанд хүрсэн хүүхэд гадаад паспорт авах боломжтой байв. Насанд хүрээгүй миний хувьд Нарантуул захын наймаачдыг дагаж, шар хуудсаар тун ч олон удаа Эрээн-Улаанбаатарын хооронд зорчсон доо. Авчирсан бараагаа ихэвчлэн хөдөө орон нутагт борлуулна. Зах зээлээ тун сайн мэдэрдэг байсны хувиар ашгийн хувьд ч өндөр.

Хүүхэд гэж өөрийгөө гололгүй тууштай зүтгэсний үр дүнд хэдхэн жилийн дотор багагүй хэмжээний хуримтлалтай болж, улмаар 2006 онд “Улаанбаатар Групп”-ийн суурийг тавьж байлаа. Арван жилийн сургуулиа дөнгөж төгсөөд байсан байгуулсан анхны компани орчуулгын товчоо байсан юм. Тухайн үед мөн Монголд ховорхон байсан машин түрээсийн үйлчилгээг нээсэн. Хятадаар чөлөөтэй ярьдаг, дээр нь нэмээд хятад бизнес эрхлэгчидтэй ойрхон ажилладаг байсан маань энэ чиглэлд үйл ажиллагаа эрхлэхэд дөхөм байсан болов уу.

Хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хятадын төрийн өмчит компаниуд үл хөдлөх, хөдлөх гээд ямар ч төрлийн хөрөнгө эзэмших боломжгүй байдаг. Тиймээс тэд манай улсад үйл ажиллагаа эрхлэхийн тулд үл хөдлөх, оффисын барилга, машин түрээслэхээс өөр гарцгүй. Эдгээр хүмүүсийн нэн тэргүүний хэрэгцээг бусдаас түрүүлж олж харсан тул машин түрээсийн үйлчилгээг зоригтойгоор эхлүүлсэн хэрэг.

Ингээд 2006 оноос хойш тасралтгүй 16 жилийн хугацаанд бизнес эрхлэхийн сацуу академик мэдлэгээ ч хойш тавилгүй Хятад хэлний багш орчуулагч болон СЭЗДС-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан.


2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Долоо хоногтоо гурван удаа өглөө бүр найман цагаас хурал товлож, тухайн долоо хоногийнхоо ажлыг ерөнхийд нь тоймлоод харчихдаг. Бусад үеэр бол чөлөөтэй ажиллахыг эрмэлздэг талтай. Өөрийгөө ажайл арга барилаар буюу богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллахыг хичээдэг хэмээн зөвтгөж болох ч нөгөө талдаа цагийн менежмент муутай нэгэн гэдгээ үгүйсгэхгүй ээ. Жишээлбэл, надад хувийн туслах гэж байхгүй, зарим ажлуудыг эртнээс төлөвлөхгүйгээр өмнөх өдөр нь шийдээд л маргааш нь гүйцэтгэх тохиолдол олонтоо.

Фитнес хийх, гэр цэвэрлэх, мод чулуу янзлах гээд ахуйн ажлын цаг бол миний оргил төвлөрдөг үе. Бизнесийн шинэлэг санаа бодож олох, хэлэлцээр дээр тавих саналаа бэлдэх гээд чухал асуудлуудад гаргалгаа олохыг хүссэн үедээ биеийн хүчний ажил хийх дуртай.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Хүмүүс бизнесийн нууц, миний амжилтад хүрсэн түүх гээд л ярьдаг. Харин надад тийм нууц байхгүй. Ер нь энэ олон жилийн алдаж оносон туршлагаасаа эргээд харахад супер санаа гэж хаана ч үгүй. Дэлхий дээр хэдэн тэрбум гоё санаа тэнүүчилж яваа. Гагцхүү тэр санааг хэрэгжүүлж, бусдын асуудлыг шийдэж чадсан нь л ялагч юм.

Би ажил хэрэг болон хувийн амьдрал аль алинд нь ил тод байхыг хүсдэг. Түүнчлэн ямар ч бизнесийг ганцаараа бус бусадтай хамтарч хийх сонирхолтой. Бизнесийн хамтрал гэдэг зөвхөн хөрөнгө оруулалтаа хоёр хуваахаас гадна эрсдэлээ хамт үүрэх, хамтдаа өсөн дэвших, давуу талуудаа нийлүүлэхийн нэр.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Дээхэн үед бол тооны машин, тэмдэглэлийн дэвтэр хоёр байхад л хангалттай байлаа. Харин одоо бол гар утас хоёрыг орлож байна.

Өдөр тутамдаа гэвэл харилцаа холбооны зорилгоор Wechat, Instagram, Facebook Messenger, Viber гэхчлэн аппыг өргөн хэрэглэнэ. Түүнчлэн машинд хорхойтой ч ажлын цагаар жолооны ард суухын оронд Ubcab дуудах нь илүү хялбар санагддаг болсон шүү.

 

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Миний хувьд уулзалтад хоцорно, заримдаа ор тас мартана гээд тун хэнэггүй талдаа нөхөр. Заримдаа хүмүүс надаас ийм чөлөөтэй ажилладаг хэр нь яаж энэ олон бизнесийг зохицуулж, асуудлыг нь шийдэж чаддаг юм бэ гэж асуудаг. Дээр хэлсэнчлэн надад сүртэй нууц, цаг хэмнэх арга гэж байхгүй дээ. Олон төрлийн журам, бичиг цааснаас илүү би хөгжилтэй ажиллах дуртай. Ажил гэдэг чинь тэр чигтээ тоглоом. Хүн ер нь яах гэж амьдардаг юм бэ? Амьдрахын тулд ажил хийж буй болохоос ажиллахын тулд амьдраад байвал гунигтай явдал, тийм үү. Би залуустаа “Ажлыг ял шиг хүлээж авч болохгүй шүү. Хийж буй зүйлдээ чин сэтгэлээ зориулж чадвал ажил яг л эвлүүлдэг тоглоомтой адил хялбархан санагдах болно оо” гэж хэлдэг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Манай групп дотооддоо Microsoft Teams ашигладаг тул өдөр тутмынхаа ажлыг Microsoft To Do апп дээр тэмдэглэж хэвшсэн. Байгууллагын хувьд стратеги, төлөвлөлтөө таван жилээр гаргадаг. Монголд бол таван жил гэдэг харьцангуй урт хугацааны төлөвлөгөө гэхэд болно. Учир нь, манай зах зээл тун тогтворгүй. Одоо хямарч байгаад хагас жилийн дараа супер эдийн засагтай ч болж магад. Юу тохиолдохыг хэн ч таашгүй.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Фитнесээр хичээллээд 10 гаруй жил өнгөрч байна. Дасгал хөдөлгөөн бол миний эрч хүчээ сэлбэх гол хэрэгсэл. Зааланд хөлсөө гаргах үед бүх зүйлс яг л байх ёстой байрандаа очсон мэт таатай мэдрэмж төрдөг. Мөн амьдралд ямар нэгэн асуудал тулгарч, түүний ард давж гарах үед ядрах бус харин ч сэргэг болдог талтай шүү.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
“Supercar” төрлийн машинд хорхойтой. Миний хүсдэг зүйлсийн нэг нь Улаанбаатар хотын замаар хэнээс ч ичих санаа зовох зүйлгүйгээр “supercar” унах залуус олшроосой. Хөлсөө дуслуулж цуглуулсан хөдөлмөрийнхөө үр шимээр хүссэн төмөр хүлгээ өөрийн болгоод, салхи татуулан давхих чинь амьдралаас мэдэрч болох сайхан кайфуудын нэг. Гэвч өнөөгийн Монголд тэрбум төгрөгийн машин уначхаад битүү хар теньтэй, өөрийгөө хэн гэдгээ мэдэгдүүлэхийг хүсдэггүй хүмүүс олон байгаа нь харамсалтай.

Машинаас гадна төрөл бүрийн адранелин ялгаруулсан спортоор хичээллэх хүсэлтэй. Гольфт сонирхолтой хэдий ч маш их цаг зав шаардсан спорт тул тогтмол хичээллэж амжихгүй л байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Би нэг түүх ярьж өгье. Дөнгөж арван жилээ төгссөний дараа, нэгдүгээр курст сурч байх үедээ би 90 мянган доллароор гурван машин худалдан авсан юм. Өөрийнхөө халааснаас 20 хувийг төлж, үлдсэнийг нь машины ченжүүдээс зээлтэл нөгөө гурван машины хоёр нь онхолдчихсон. Улмаар машин зарсан хүмүүст дарамтлуулж, сүрдүүлэгт өртөж, сэтгэлээр унаж байлаа. Гэхдээ одоо эргээд бодоход 20 нас ч хүрээгүй цэл залуухан байхдаа би ямар гоё эрэмгий, зоригтой байсан юм бэ гээд өөрөөрөө бахархдаг шүү. Амьдралын хамгийн хэцүү үе маань ингэж надад урам зориг өгдөг дурсамж болон хувирсан юм.

Үүнтэй адил бид одоо эдийн засгийн хувьд тун амаргүй цаг үеийг туулж байна. Гэхдээ манай улс бизнес эрхлэхэд маш олон боломж, давуу талтай. Бидэнд шийдээгүй олон асуудал байгаа нь нөгөө талдаа асуудал бүрд гарц олох бизнес босгох боломжтойг харуулж буй явдал. Хэрэв би Хятад эсвэл Солонгост бизнес эрхэлье гэвэл надад ямар ч орон зай үлдээгүй шүү дээ.

Зөвхөн барилгын салбарт гэхэд бид түүхий эдийнхээ 50-60 хувийг гаднаас импортолж байна. Тэгэхээр барилгын материалын үйлдвэрлэлээ хөгжүүлэх асар том зах зээл байна гэсэн үг. Мэдээж тусгай зөвшөөрөл, хүнд суртал, авлига, хөрөнгө оруулалтын орчин зэрэг олон асуудал байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ бүхэн бидний туулаад ард нь гарах л ёстой асуудал. Бусдаар бизнес хийх явцад алдагдал, уналт гээд хэцүү цаг үе тохиох нь угаас ойлгомжтой. Тэр бүх үед шантарвал хэрхэн урагшилж чадах билээ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Манай хамт олон 2030 он гэхэд Улаанбаатар хотыг утаагүй болгох маш том амбицтайгаар 20 мянган айлын айлын экологид ээлтэй ногоон орон сууцны төсөл эхлүүлээд байна. Цар тахлаас хойш эдийн засаг, геополитик зэрэг олон шалтгааны улмаас бараа материалын нөөц шавхагдаж, олдсон нь хэтэрхий үнэтэй байгааг хүн бүхэн л харж байгаа биз ээ. Дээрээс нь эцсийн худалдан авагчийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй байгаа энэ амаргүй цаг үед аль болох иргэдэд хүртээмжтэй төслүүд хэрэгжүүлэхийг хичээж байна.

“Улаанбаатар Групп”-ын үндсэн бизнесүүдийн нэг бол тээвэр зуучийн салбар. Бид Монголдоо анх удаа Хятадын газар нутгийн гүн хүртэл монгол жолооч, монгол дугаартай машинаар тээвэр хийсэн компани. Цар тахлын дараагаас бид энэ салбарт онцгойлон анхаарал хандуулж, тээврийн салбарт Ази-Европыг холбосон үндэсний компани болно гэх алсын хараатайгаар ажиллаж байгаагаа дурдах нь зүйтэй.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Сүүлийн үед IELTS 7 оноо авах зорилгоор англи хэлээ давтаж байна. Бусдаар бол онолын номоос мэдлэг авахаас илүүтэй өдөр тутмын бизнесийн өрсөлдөөнөөс л хүссэн хүсээгүй суралцаад явдаг даа.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Тархиа амраах зорилгоор хөнгөхөн, адал явдалтай, тулаант кинонуудыг шимтэн үзэх дуртай юм байна.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Бусдын өгсөн зөвлөгөөг бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг хүн цөөхөн. Өөрийн зөв гэж харж буй итгэл үнэмшилдээ үнэнч байж, тууштай хөдөлмөрлөх нь илүү чухал гэж хувьдаа боддог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Бизнес хийнэ гэдэг бусдад харагдаж байгаа шигээ тийм ч жаргалтай ажил биш. Маш олон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээхийн сацуу хувийн амьдралдаа олон золиос гаргах шаардлагатай. Амьдрал гэдэг хэзээ ч инстаграмын зурагтай адил байдаггүй гэдгийг залуус маань ойлгоосой. Үнэ цэнээ хэзээ ч худалдаггүй шударга бөгөөд тууштай байвал болох нь тэр.

Эх сурвалж: UNREAD https://unread.today/c/howiwork-batbaatar?fbclid=IwAR2Nc0I3Vceus7akKSy2G3VKoRe7UpS0m3T4snW2V6AxIBidJhEKV91_zvU