Categories
Шинэ мэдээ

PROTEAM НЭЭЛТ БА”FIT МОНГОЛ” ӨДӨРЛӨГ 2024

“PROTEAM” фитнесийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан зохион байгуулсан “Эрүүл Монгол-FIT Монгол-2024” өдөрлөг болон Proteam нээлт 2024.05.18-ний өдөр Тусгаар тогтнолын ордны урд талбайд ажилттай зохион байгуулагдсан.

Тус өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн хүн бүхэн мэргэжлийн багш нарын хамт нэгэн өдрийг бэлтгэл, дасгал хийж өнгөрүүлсэн бөгөөд мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах, урлагийн үзүүлбэр зэрэг олон олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм.

Мөн “FIT МОНГОЛ-2024” өдөрлөгт хамтран оролцсон компаниуд өөрсдийн асраар зочилсон хүн бүрд эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч оролцлоо.

Тус өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон “Bonaqua”, хамтран зохион байгуулагчаар оролцсон Сүү Хувьцаат Компани | SUU JSC, Well Bee LLC, Denk Pharma Mongolia, Капитрон Банк / Capitron Bank, Monos Group – Монос Групп, Анугоо ХХК, Canadian Natural Health та бүхэндээ маш их баярлалаа.

Categories
Мэдээ мэдээлэл Шинэ мэдээ

Улаанбаатар Групп ХХК “Barilga EXPO 2024” олон улсын үзэсгэлэн яармагийн “ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” компаниар шалгарлаа.

Барилгын салбарын 500 орчим аж ахуй нэгж байгууллагууд шинэ орон сууц, хаусны төсөл хөтөлбөр, барилгын материал, дэвшилтэт техник технологийг танилцуулан оролцлоо. Уг олон улсын үзэсгэлэн яармагийг амжилттай зохион байгуулсан Barilga.mn-ны хамт олонд гүн талархал илэрхийлье.
Мөрөөдөл бүрт хамтдаа
Categories
Мэдээ мэдээлэл Шинэ мэдээ

BARILGA EXPO 2024 | UB GROUP LLC

Монголын хамгийн том үзэсгэлэн яармаг, 500 гаруй аж ахуй нэгж байгууллага, 32 000 гаруй үзэгч, хэрэглэгчид нэгэн дор цуглардаг “BARILGA EXPO 2024” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 4-р сарын 12-14-ний өдрүүдэд “Буянт ухаа спортын ордон”-д амжилттай зохион байгуулагдлаа.

“Мөрөөдөл бүрт хамтдаа” уриатай “Улаанбаатар Групп ХХК” энэхүү үзэсгэлэн яармагт ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож Vision Business Tower, Central Park Ногоон хороолол, Vision Complex төслүүдээ танилцууллаа.Бидний зорилго Улаанбаатар хотын тулгамдаад буй олон асуудлыг өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдээрээ дамжуулан шийдэхийг зорин ажилладаг билээ. Үүний хүрээнд Улаанбаатар хотын хамгийн том асуудал болох УТААНЫ асуудлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж Central Park Ногоон хороолол төслөө эхлүүлж байна.

Мөрөөдөл бүрт хамтдаа

Categories
Шинэ мэдээ

Property Investment Summit 2022 зохион байгуулагдлаа

Сүүлийн жилүүдэд хадгаламжийн хүү буурч, инфляцийн түвшин өдрөөс өдөрт өсөж байгаатай холбоотойгоор иргэдийн хадгаламжин дах мөнгө өдрөөс өдөрт үнэ цэнээ алдсаар байна. Иргэдийн мөнгөний үнэ цэнээ хадгалах хэрэгцээг хангах санхүүгийн олон бүтээгдэхүүн зах зээлд байгаагаас зайлшгүй харгалзан үзэх бүтээгдэхүүн нь үл хөдлөх хөрөнгө юм. Учир нь үл хөдлөх хөрөнгө барьцтайн дээр зөв үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ үргэлжид өсч, нэмэгдэж байдаг. Тийм ч болохоор, ухаалаг хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын багцад үл хөдлөх хөрөнгө заавал багтдагын дээр дэлхийн тэрбумтнуудын ихэнх нь энэ салбарт хөрөнгө оруулсан байдаг. Харин Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломж тийм ч нээлттэй бас түгээмэл биш байдаг нь үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ голдуу том дүнгээр яригддаг учир тэр болгон олныг хамарч чаддаггүй. Гэхдээ, цар тахлын нөлөөгөөр Монголын бизнесийн олон салбар технологийн боломжийн тусламжтайгаар дижиталд эрчимтэй шилжиж байна. Энэ давалгаа барилга үл хөдлөх хөрөнгийн салбарыг ч тойрсонгүй. Түүний нэг илрэл нь Монголын анхны PropTech компани болох БЛОК ХХК технологийн давуу талыг ашигласан, блокчэйн технологи дээр суурилсан, хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг дэмжсэн www.block.mn платформоо удахгүй нээх аж. Тус платформ нь Эрхсис Монголиа, Тэнхлэг зууч ХХК, Тэнгэрлиг медиа групп, Зайон Ассет Менежмент ҮЦК зэрэг компаниудын нэгдэл бөгөөд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст зориулсан анхны арга хэмжээгээ зохион байгуулж байгаа нь энэ. Анхныхаа Property Investment Summit эвентээр, Улаанбаатар групп ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, урьдчилсан захиалга авах замаар 1-3 жилийн хугацаанд 30-40% өгөөж амлан хөрөнгө татан төвлөрүүлэх бөгөөд ирэх 10 дугаар сард хөрөнгө оруулалтын энэ боломжоо илүү олон хүнд хүргэж, хүртээмжтэй болгох юм. Ингэснээр, 100.000 төгрөгөөр ч үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулах боломж бүрдэх юм байна. БЛОК ХХК, ирэх саруудад Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа үл хөдлөх хөрөнгийн бусад төсөл хэрэгжүүлэгч, дэвелопер компаниудад төслүүддээ хөрөнгө оруулалт татахад нь туслахаар ажиллаж байгаа аж.

Categories
Шинэ мэдээ

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардууллаа

UB group-н зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-д нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Эх хүүхдийн төлөө уриан дор зохион байгуулсан үйл ажиллагаанаас цугласан хандиваар нийт 253 сая төгрөгийн үнэ бүхий эмчилгээний тоног төхөөрөмжийг UB group-н Ерөнхий захирал Ц.Батбаатар, Гүйцэтгэх захирал, О.Гэрэл нар тус эмнэлгийн Удирдлага, тасгийн эрхлэгч, эмч нарын төлөөлөлд гардуулан өглөө. Эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах сайн үйлсэд хувь нэмэрээ оруулж, сэтгэл зүрхээрээ оролцсон UB group-н нийт хамт олон, хамтрагчид, бүх хүмүүстээ чин зүрхний талархал илэрхийлж, хамгийн сайхныг хүсэн ерөөе. Монголын үрс эрүүл энх өсөн торниж, улам олон болох болтугай.

Categories
Шинэ мэдээ

UB GROUP “БАРИЛГА-ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармагийн Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.

Тогтвортой хөгжилд хамтдаа уриан дор зохион байгуулагдаж байгаа БАРИЛГА-ОРОН СУУЦ 2022 үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. Барилгын салбарын хөгжил дэвшилд хүчээ нэгтгэн, хамтран зүтгэхийг уриалж, UB GROUP тус үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна. Үзэсгэлэн яармагт бид дараах төслүүдээ танилцууллаа.

  • – Sky Land төсөл
  • – Sky Park төсөл
  • – Casa Bianco төсөл
  • – Vision Business Tower төсөл
  • – Central Park төсөл

Тус экспо нь 9 сарын 9-11ний өдрүүдэд Мишээл Экспо төв-д болсон юм. Мөрөөдөл бүрт хамтдаа | UB group