Categories
PROTEAM Лайфстайл

PROTEAM

 

Proteam fitness

Монголын хамгийн анхны үр дүн амлагч “proteam fitness” 2015 онд үүсгэн байгуулагдсан. Тасралтгүй 7 жил дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хотын төвийн “а” зэрэглэлийн бүст тусгаар тогтнолын ордоны 4-н давхарт ая тух, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн фитнесийн цогц үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 

Дэлхийд тэргүүлэгч, америкийн life fitness hammer strength брендийн 2023 оны тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон цогц gym юм . 

  • Мма бокс, холимог тулааны заал 
  • Групп хичээлийн танхим 
  • Иога хичээл 
  • Галбиржуулан тураах, эрчимтэй жин хасах анги
  •  Клиник үйлчилгээ, бариа засал
  •  Нөхөн сэргээх мөсөн ванн 
  • Саун, душ
  •  Мэргэжлийн багш дасгалжуулагч
  •  Inbody төхөөрөмжөөр хэмжилт хийж, үр дүн амладаг ба шинээр бүртгүүлэхэд ухаалаг жингээр / inbody/ биеийн үзүүлэлтүүдийг хэмжиж авах ба yp дүнг хянаад явдаг.

Ажиллах цагийн хувиар : Даваа- Ням 06:00-22:00 Баярын өдрүүдэд амрахгүй, тасралтгүй үйл ажиллагаа явагддаг.

 

Categories
BeneBene Лайфстайл

BeneBene


BeneBene Өдөр тутмын сэтгэл ханамж 

Benebene нь 2014  оноос Сөүл хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд, загварлаг хувцас болон сайн чанарын материал, мөн дотоодын 37 салбар дэлгүүрүүд нь хэрэглэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсээр байна. 

Италиар “Гоё сайхан” гэх утга илэрхийлдэг Benebene  нь сонгодог загварыг өдөр тутмын биед эвтэйхэн байдлыг илтгэхээс гадна, онцгой өдрүүдийг улам онцгой болгох загварууд нь бидний бүхий л цаг хугацааг эрхэмсэг бөгөөд баяр хөөртэй болгох хувиргах гэсэн брэндийн философид тулгуурлан жил бүр шинэ загваруудыг үйлдвэрлэн гаргаж байна. 

Амар тайван байдлыг илтгэх өнгөнүүдийг суурь өнгөө болгож европын дизайнеруудтай хамтран урт хугацааны туршид бие даан үйлдвэрлэсэн материалууд нь зөвхөн BENEBENE  гээс мэдэрч болох онцгой бөгөөд эрхэмсэг бүтээл юм.  

Хувцсаар дамжуулан энхрий  хайрт хүүхэдтэйгээ онцгой харилцааг бий болгоорой. 

Монгол улсын зах зээлд  Солонгосын алдарт BENEBENE брэндийн Албан ёсны дистрибьютер ээр “Гэрэлт трэйдинг энд саплай” ХХК бүрэн эрхийг авч ажиллаж байгаа билээ..  

Categories
Yoshinoya Лайфстайл

Yoshinoya

 

YOSHINOYA MONGOLIA

Yoshinoya Mongolia 125 жилийн түүхтэй Японы алдарт түргэн хоолны сүлжээ ресторан нь Монгол улсад албан ёсны франчайз эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Эрүүл, Амттай, Түргэн хоолыг өндөр зэрэглэлийн стандарт, чанартайгаар үйлчлүүлэгч нарт хүргэж байна. Ёошинояа брэнд нь тэртээх 1899 онд Япон улс, Токио хотын Нихонбаши хэмээх хөл хөдөлгөөнтэй загасны зах дээр үүссэн бөгөөд “Эрүүл, Амттай, Түргэн” гэсэн уриан доор 125 жилийн турш Япончуудын төдийгүй дэлхийн бусад орны хүмүүсийн хамгийн идэх дуртай түргэн хоолнуудын нэг болж чаджээ. Өдгөө Ёошинояа олон улсын франчайз түргэн хоолны сүлжээ ресторан нь Дэлхийн 12 оронд, 2100 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

 

Ёошинояа брэндийн хамгийн алдартай хоол нь Gyudon буюу Үхрийн махтай боул юм. Энэ нь сайн чанарын цагаан будаа, хэрчсэн сонгино, Ангус үүлдрийн үхрийн махыг 125 жилийн турш өнөөг хүртэл уламжлагдан ирж, таашаагдсан тусгай жорын шөлөнд чанаж бэлтгэсэн хоол юм. Ангус үүлдрийн мах нь зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр гойд сайхан, шим тэжээлээр баялаг дээд зэрэглэлийн мах юм. 

 

Салбар 1: ХУД, 15 хороо, Махатма Гандийн гудамж, The One Center, 1 давхарт 10:00-21:00 

Салбар 2: ЧД, Гутлын-22, Өглөөний гудамж 09:00-21:00 Салбар

 3: ХУД, Хан-Уул Тауэрын замын зүүн талд байрлах оффис барилгын 1 давхарт 10:00-22:00

7700 3030

contact@yoshinoyamongolia.com

Categories
VISION COMPLEX Барилгын төслүүд

Vision Complex

 

VISION COMPLEX

Хүний хэрэгцээг хангах бүхий л зүйлийг нэг дор нэгтгэснээр Улаанбаатар хотын урд хэсэгт амьдарч буй иргэдийн тухтай амьдралын хэв маяг, хүнд ээлтэй төлөвлөлтийг бий болгох.

Төслийн ерөнхий танилцуулга

Хан-Уул дүүрэг, 11-р хороо Зайсангийн аманд төв зам дагуу байрлалтай 2.1 га талбайн 30% буюу 0,7 га талбайд нийтийн хэрэгцээний тоглоомын талбай, явган зам, ногоон байгууламж хийхээр төлөвлөсөн. 

Нийт 25,165 м.кв  4 давхар худалдаа үйлчилгээний талбай, 37,425  м.кв 250 айлын 33 давхар орон сууцны цогцолбор төсөл юм.

 Өөрийн эдэлбэр газраас гадна туул гол дагуух эргийг тохижуулан хүүхдийн тоглоомын талбай, амрах суух талбайг төлөвлөж барилгын ар болон урд хэсгийн хөдөлгөөнийг шууд холбож ногоон коридор үүсгэх.

В1-В3 давхартаа 411 гаруй дулаан зогсоол, гадна талдаа 20 зогсоол шийдэж өгсөнөөрөө онцлогтой. 

Барилгын урагшаа болон баруун урд хэсэгт худалдаа үйлчилгээний бусад төвүүдтэй гүүрээр холбож өгсөн нь үйлчлүүлэгчдийг татах томоохон нөлөө болно.

 1-Давхар

  • Үзэсгэлэнгийн танхим 3562 м2
  • Ресторан 931 м2
  • Түрээсийн талбай 1540 м2
  • Ил авто зогсоол 20ш
  • Лоббигоор барилгын арын болон урд хэсгийн хөдөлгөөнийг шууд холбосноор туул голын эрэг дагуух амралтын бүс болон худалдаа үйлчилгээний гудамжруу чиглэсэн ногоон коридор үүсгэн ландшафтыг холбосон онцлогтой.

2-Давхар

  • Ресторан 835 м2
  • Түрээсийн талбай  1695 м2
  • Оффис 548 м2

3-Давхар

  • Ресторан 1484 м2
  • Түрээсийн талбай 1163 м2
  • Оффис 676 м2

4-Давхар

  • Restaurant 305 sq
  • Club & Commercial rent space 2142 sq
  • Offices 1524 sq
  • Олон нийтийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой орон зай.

5-Давхар

  • Restaurant 396 sq
  • Club & Commercial rent space 2142 sq
  • Offices 594 sq
  • Fitness 388 sq
  • Community space 700 sq
  • Terrace 938 sq

6-7 Давхар

  • Restaurant 396 sq
  • Club & Commercial rent space 2142 sq
  • Offices 594 sq
  • Fitness 388 sq
  • Community space 700 sq
  • Terrace 938 sq

8-33 Давхар

  • Luxury орон сууц
Categories
Casa Bianco Барилгын төслүүд

Casa Bianco

Төслийн консепт төлөвлөлт:

Шинэ амьдралын хэв маяг “CasaLifeStyle” Үл хуучрах архитектур шийдэл “Neoclassic” Оршин суугчдын хүрээлэл

Барилгын мэдээлэл:

Орчин цагийн иж бүрэн автоматжуулалтын систем Удах тусам өнгө нэмэх чулуун фасад Олон улсад чанараар танигдсан тоноглол

Categories
Seoul Garden Барилгын төслүүд

Seoul Garden

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Нисэхд байршилтай уг төсөл нь агаар болон хөрсний бохирдолгүй байршилд бүтээн байгуулагдаж буй онцлогтой 6 блокоос бүтсэн, 840 айлын орон сууц юм.

Сөүл Гарден цогцолбор нь гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц орчны төлөвлөлттэй. Тухайлбал, хотхон дотроо цэцэрлэг сургуультай, хэрэгцээт худалдаа үйлчилгээнд хамгийн ойр, нийт талбайн 70 орчим хувийг ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай эзэлдэг.

ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ:

-Хотхон дотроо 400 хүүхдийн сургууль

-250 хүүхдийн цэцэрлэг

-Агаарын бохирдолгүй бүсэд байршилтай

-Ухаалаг байгууламжийн нэгдсэн систем

– Нэгдсэн харуул хамгаалалттай

– Нийт талбайн 70 хувь ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай, 30 хувьд барилгажих талбай

-Бүрэн цутгамал, сайн чанарын метал фасад ашигласан тул гал дэмжихгүй, өнгө үзэмжээ алдахгүй эрсдэл бага хотхон.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын замын эсрэг талд

ДАВХРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ :

1 давхар Үйлчилгээ

2-16 давхар Орон сууц

Categories
Central Park Барилгын төслүүд

Central Park

Төслийн консепт төлөвлөлт:::

11,7 га нийтэд хүртээмжтэй төлөвлөлт 100% хүний биед сөрөг нөлөөгүй барилгын материал 200 м2 тэнгэрийн цонх /Атриум/ 1800 айлын зогсоолын эрх чөлөө 4,2 га ландшафт дизайн ногоон байгууламж 8 га автомашингүй бүс

Барилгын мэдээлэл:

100% бүрэн цутгамал Орчин үеийн фасадны шийдэл /Дизайн & Бат бөх материал/ Sunroom-тэй болох боломж /захиалагчийн хүсэлтээр/ Байгалийн гэрэл чөлөөтэй нэвтрэх 6 талт төлөвлөлт Аюулгүй байдал & харууц үл таглах тагтны шийдэл

Давхрын зохион байгуулалт:

B3 Авто зогсоол B2 Авто зогсоол B1 Авто зогсоол

1 давхар Үйлчилгээ

2-16 давхар Орон сууц

Categories
Sky Park Барилгын төслүүд

Sky Park

Барилгын мэдээлэл:

Ухаалаг автоматжуулалтын систем Шалнаас тааз хүрсэн цонх Давхартаа 2-3 айлтай

Categories
Sky Land Оффисын төслүүд

Sky Land

Барилгын мэдээлэл:

Барилга доторх ногоон байгууламж Барилгын нэгдсэн хяналтын систем Эрчим хүчний хэмнэлтэт автоматжуулалтын систем Модерн оффисын олон улсын стандарт

Давхрын зохион байгуулалт:

1-3 давхар Үйлчилгээ

4-13 давхар Оффис

14 давхар Дотор гарден

15-16 давхар Оффис/ Event hall

17-19 давхар Serviced apartment

20-25 давхар Оффис/ Орон сууц

Categories
ITC Оффисын төслүүд

ITC

Төслийн консепт төлөвлөлт:

Нийтэд хүртээмжтэй барилга Хүн төвт төлөвлөлт

Барилгын мэдээлэл:

“World Green Building Council” байгууллагаас гаргасан хүн төвт, эрүүл, ногоон барилга болгоход тавигддаг 8 үзүүлэлтээс төсөлдөө хамгийн сайнаар шийдэж, шингээж өгсөн.

– Дотоод орчны агаарын чанар

– Дуу чимээ ба акустик

– Дулааны ая тухтай байдал

– Байгалийн гэрэл болон гэрэлтүүлэг

Давхрын зохион байгуулалт:

B2 Авто зогсоол B1 Авто зогсоол

1-3 давхар Үйлчилгээ

4-15 давхар Оффис

16 давхар Creative Zone