UB group-н зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-д нэн шаардлагатай эмчилгээний тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Эх хүүхдийн төлөө уриан дор зохион байгуулсан үйл ажиллагаанаас цугласан хандиваар нийт 253 сая төгрөгийн үнэ бүхий эмчилгээний тоног төхөөрөмжийг UB group-н Ерөнхий захирал Ц.Батбаатар, Гүйцэтгэх захирал, О.Гэрэл нар тус эмнэлгийн Удирдлага, тасгийн эрхлэгч, эмч нарын төлөөлөлд гардуулан өглөө. Эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах сайн үйлсэд хувь нэмэрээ оруулж, сэтгэл зүрхээрээ оролцсон UB group-н нийт хамт олон, хамтрагчид, бүх хүмүүстээ чин зүрхний талархал илэрхийлж, хамгийн сайхныг хүсэн ерөөе. Монголын үрс эрүүл энх өсөн торниж, улам олон болох болтугай.