– Танд энэ өдрийн мэнд хүргэе. “UB Group” компани сүүлийн үед тун завгүй ажиллаж байгаа гэж сонссон. Тэр дундаа “Block.mn”-тэй хамтарч, үл хөдлөх хөрөнгийн төслүүд дээрээ олон нийтээс хөрөнгө оруулалт төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ ажлынхаа талаар ярилцлагаа эхлүүлье.
– Сайн байна уу. Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай “UB Group” компани “Block.mn”-тэй хамтарч уламжлалт хөрөнгө оруулалтын схемийг технологиор дэмжүүлэн, xүртээмжтэй хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Тодруулбал “UB Group”-ийн хэрэгжүүлж байгаа хоёр төслийн нийт санхүүжилтийн 30% дээр “Block.mn”-ээр дамжуулж хөрөнгө оруулалт татах юм. Ингэснээр тухайн хоёр төслийн 30%-аас “UB Group” компани хэдий хэр хэмжээний ашиг олно, түүнийг нь хөрөнгө оруулсан олон нийт өгөөж хэлбэрээр эргүүлэн авах боломж бүрдэнэ. Бид банкнаас зээл авбал 15-18%-ийн хүүтэй байдаг. Харин олон нийтээс хөрөнгө оруулалт төвлөрүүлснээр тэрхүү зээлийн хүүд төлөх мөнгө хөрөнгө оруулагчдад маань өгөөж байдлаар очно гэсэн үг. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг хямд байгаа дээр нь буюу төсөл эхэлж байхад нь хөрөнгө оруулж байгаа учраас үнийн өсөлтөөс ч өгөөж хүртэх боломжтой. Үүнээс гадна тухайн хүний хөрөнгө оруулсан үнийн дүнгээс хамаарч, “UB Group”-ийн бусад төслүүд дээр 8-10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна. Нэг ёсондоо шууд өгөөж нь жилийн 15-18% гэж байгаа ч шууд бус өгөөжөө оруулаад тооцвол дунджаар 25-30 гаруй хувийн өгөөжийг хүртэж байгаа юм.
– Өмнө нь уламжлалт хэлбэрээр хөрөнгө оруулалтаа татахад ямар бэрхшээл үүсдэг байсан бэ. Яагаад “Block.mn”-тэй хамтарч технологиор дэмжүүлэн олон нийтээс хөрөнгө оруулалт татахаар шийдэв?
– “Block.mn” бол манай хөрөнгө оруулалтаа олон нийтээс татах www.invest.ubgroup.mn платформын теxнологи болон маркетингийг хийж байгаа компани юм. Өмнө нь уламжлалт хэлбэрээр гэвэл тухайн хүн өөрийн биеэр Хөрөнгө оруулалтын сан дээр очиж гарын үсэг зураад, дансаа цэнэглээд, төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг байсан. Харин “Block.mn” үүнийг илүү амарчилж, цахим хэлбэрт шилжүүлж байгаа хэрэг. Ингэснээр та дэлxийн аль ч оронд байгаагаас үл хамаарч, өөрийн биеэр ирэх шаардлагагүйгээр хөрөнгө оруулалтаа хийх боломжтой болж байна.
– Цаашид ингэж технологиор дэмжүүлж олон нийтээс хөрөнгө оруулалт бүрдүүлэх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт болон нийгэмд ямар үр ашигтай гэж харж байна?
– Манай энэ удаагийн төсөл илүү хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг бий болгох зорилготой. Өмнө нь үл хөдлөх хөрөнгөд заавал их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулдаг байсан бол манай төсөлд 100 мянган төгрөгөөс дээш хүссэн дүнгээр хэн ч хөрөнгө оруулах боломжтой. Мөн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхээр бол заавал газар худалдаж аваад, байшингаа бариад, ашгаа хийдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Бүрэн судалгаатай, бүx зүйл нь шийдэгдсэн төслүүд дээр хөрөнгө оруулснаар өөрийн үнэ цэнтэй цаг хугацаагаа хэмнэхээс гадна төслийг хэрэгжүүлэгчидтэй адил хэмжээний ашиг олоx боломж бүрдэж байна. Энэ бүхэн үл хөдлөх хөрөнгийн салбарт дэвшлүүдийг авчрахаас гадна олон залууст боломжийг олгох юм.
– Ямар хоёр төсөл дээр олон нийтээс хөрөнгө оруулалт татах вэ? Энэxүү хоёр төслөө танилцуулаач.
– Эхнийx нь Яармагт баригдаж байгаа “Central Park” гэж төсөл байна. Тус төсөл нь нийт 12 блокоос бүрдэх томоохон төсөл байгаа юм. Энэ 12 блокийн зөвхөн 2 блок дээр нь л хөрөнгө оруулалтаа татна. Тухайн 2 блокийн нийт хөрөнгө оруулалт нь 40 орчим тэрбум гэж тооцож байгаа. Үүний 30% дээр л олон нийтээс хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй. Дараагийнх нь Хан-Уул дүүрэгт баригдах “Vision” гэх оффис төсөл. Тухайн төслийн нийт хөрөнгө оруулалтын 10 гаруй хувь дээр хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хоёр төслийн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.invest.ubgroup.mn веб сайтаас хүлээн авах боломжтой.
– Хөрөнгө оруулалтаа олон нийтээс хэдий хэр хугацаанд татан төвлөрүүлэх вэ?
– Бид 10 дугаар сарын 29-нд “Block.mn”-тэй хамтран гаргаж байгаа www.invest.ubgroup.mn платформоо албан ёсоор нээнэ. Энэ өдрөөс хойш хагас сарын хугацаанд хөрөнгө оруулалтаа олон нийтээс татна. Ингэхдээ xөрөнгө оруулагчид маань оруулсан мөнгөө сонгосон хугацаанаасаа хамаараад түгжинэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хугацаанаасаа өмнө эргүүлэн татаж, хэрэглэх боломжгүй.
– Цаг гарган ярилцсанд баярлалаа. Удахгүй болоx платформын нээлтийн ажилд нь амжилт хүсье.
– Танай хамт олонд ч мөн баярлалаа.
Эх сурвалж: https://www.presscenter.mn/uulzvar/blockmn-ub-group