Ти Би Эн Си Транс ХХК. 2014 онд байгуулагдсан, газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгж юм. Олон улс хоорондын аюултай ачаа тээврийн ангилалд мэргэшсэн чадварлаг бие бүрэлдэхүүн, ХБНГУ болон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн орчин үеийн техникүүдээр харилцагч байгууллагууддаа чанарын өндөр төвшинд үйлчилгээ үзүүлдэг. Нэг удаагийн тээвэрлэлтээр 600 гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх хүчин чадалтай, Монгол Улсын хэмжээнд баталгаажсан ёмкость, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслүүдтэй. Мэргэшсэн жолоочийн ангиллууд болон холбогдох лицензэд бүрэн хамрагдсан 30 гаруй жолооч, ажилтнуудтай.
Categories