Categories
Lifestyle Yoshinoya

YOSHINOYA

 

YOSHINOYA MONGOLIA

Yoshinoya Mongolia 125 жилийн түүхтэй Японы алдарт түргэн хоолны сүлжээ ресторан нь Монгол улсад албан ёсны франчайз эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Эрүүл, Амттай, Түргэн хоолыг өндөр зэрэглэлийн стандарт, чанартайгаар үйлчлүүлэгч нарт хүргэж байна. Ёошинояа брэнд нь тэртээх 1899 онд Япон улс, Токио хотын Нихонбаши хэмээх хөл хөдөлгөөнтэй загасны зах дээр үүссэн бөгөөд “Эрүүл, Амттай, Түргэн” гэсэн уриан доор 125 жилийн турш Япончуудын төдийгүй дэлхийн бусад орны хүмүүсийн хамгийн идэх дуртай түргэн хоолнуудын нэг болж чаджээ. Өдгөө Ёошинояа олон улсын франчайз түргэн хоолны сүлжээ ресторан нь Дэлхийн 12 оронд, 2100 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

 

Ёошинояа брэндийн хамгийн алдартай хоол нь Gyudon буюу Үхрийн махтай боул юм. Энэ нь сайн чанарын цагаан будаа, хэрчсэн сонгино, Ангус үүлдрийн үхрийн махыг 125 жилийн турш өнөөг хүртэл уламжлагдан ирж, таашаагдсан тусгай жорын шөлөнд чанаж бэлтгэсэн хоол юм. Ангус үүлдрийн мах нь зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр гойд сайхан, шим тэжээлээр баялаг дээд зэрэглэлийн мах юм. 

 

Салбар 1: ХУД, 15 хороо, Махатма Гандийн гудамж, The One Center, 1 давхарт 10:00-21:00 

Салбар 2: ЧД, Гутлын-22, Өглөөний гудамж 09:00-21:00 Салбар

 3: ХУД, Хан-Уул Тауэрын замын зүүн талд байрлах оффис барилгын 1 давхарт 10:00-22:00

7700 3030

contact@yoshinoyamongolia.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *