122 жилийн түүхтэй Япон улсын №1 түргэн хоолны сүлжээ ресторан ЁОШИНОЯА брэнд 2022 оны 1-р сарын 13-нд Монгол улсад анхны салбараа амжилттай нээлээ.
Ёошинояа брэнд нь тэртээх 1899 онд Япон улс, Токио хотын Нихонбаши хэмээх хөл хөдөлгөөнтэй загасны зах дээр үүссэн бөгөөд “Энгийн, Амттай, Түргэн” гэсэн уриан доор 122 жилийн турш Япончуудын төдийгүй дэлхийн бусад орны хүмүүсийн хамгийн идэх дуртай түргэн хоолнуудын нэг болж чаджээ. Өдгөө Ёошинояа олон улсын франчайз түргэн хоолны сүлжээ ресторан нь Дэлхийн 12 оронд, 2100 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Ёошинояа брэндийн хамгийн алдартай хоол нь Gyudon буюу Үхрийн махтай боул юм. Энэ нь сайн чанарын цагаан будаа, том хэрчсэн сонгино, Австрали Ангус үйлдрийн үхрийн махыг 122 жилийн турш өнөөг хүртэл уламжлагдан ирж, таашаагдсан тусгай жорын шөлөнд чанаж бэлтгэсэн хоол юм.