“Улаанбаатар Групп” ХХК нь 2019 оноос эхлэн Ёшинояа Монголиа төслийг санаачлан 2 жилийн турш, судалгаа, шинжилгээ болоод тусгай сургалтад хамрагдсанаар Франчайз эрхээ авсан.
2022 оны 1-р сард Япон улсын алдарт, 123 жилийн түүхтэй түргэн хоолны сүлжээ ресторон Монгол улсад Эрүүл, Түргэн, Амттай уриан дор нийт 23 хүний баг бүрэлдэхүүнтэй амжилттай нээсэн билээ.
Удаах салбарыг 2022 оны 12 сард мөн амжилттай нээсэн бөгөөд өдгөө нийт 42 хүний баг бүрэлдэхүүнтэй.
Бид олон улсын стандартыг баримтлан, өдөр бүр эрүүл, шинэ хүнсээр сэтгэлд хүрсэн амтыг цогцлоож, чанарын өндөр түвшинд үйлчилдэг.
Байршил:
Салбар 1: ХУД, 15 хороо, Махатма Гандийн гудамж, The One Center, 1 давхарт