Categories
Шинэ мэдээ

Property Investment Summit 2022 зохион байгуулагдлаа

Сүүлийн жилүүдэд хадгаламжийн хүү буурч, инфляцийн түвшин өдрөөс өдөрт өсөж байгаатай холбоотойгоор иргэдийн хадгаламжин дах мөнгө өдрөөс өдөрт үнэ цэнээ алдсаар байна. Иргэдийн мөнгөний үнэ цэнээ хадгалах хэрэгцээг хангах санхүүгийн олон бүтээгдэхүүн зах зээлд байгаагаас зайлшгүй харгалзан үзэх бүтээгдэхүүн нь үл хөдлөх хөрөнгө юм. Учир нь үл хөдлөх хөрөнгө барьцтайн дээр зөв үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ үргэлжид өсч, нэмэгдэж байдаг. Тийм ч болохоор, ухаалаг хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын багцад үл хөдлөх хөрөнгө заавал багтдагын дээр дэлхийн тэрбумтнуудын ихэнх нь энэ салбарт хөрөнгө оруулсан байдаг. Харин Монголд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломж тийм ч нээлттэй бас түгээмэл биш байдаг нь үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ голдуу том дүнгээр яригддаг учир тэр болгон олныг хамарч чаддаггүй. Гэхдээ, цар тахлын нөлөөгөөр Монголын бизнесийн олон салбар технологийн боломжийн тусламжтайгаар дижиталд эрчимтэй шилжиж байна. Энэ давалгаа барилга үл хөдлөх хөрөнгийн салбарыг ч тойрсонгүй. Түүний нэг илрэл нь Монголын анхны PropTech компани болох БЛОК ХХК технологийн давуу талыг ашигласан, блокчэйн технологи дээр суурилсан, хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг дэмжсэн www.block.mn платформоо удахгүй нээх аж. Тус платформ нь Эрхсис Монголиа, Тэнхлэг зууч ХХК, Тэнгэрлиг медиа групп, Зайон Ассет Менежмент ҮЦК зэрэг компаниудын нэгдэл бөгөөд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүст зориулсан анхны арга хэмжээгээ зохион байгуулж байгаа нь энэ. Анхныхаа Property Investment Summit эвентээр, Улаанбаатар групп ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, урьдчилсан захиалга авах замаар 1-3 жилийн хугацаанд 30-40% өгөөж амлан хөрөнгө татан төвлөрүүлэх бөгөөд ирэх 10 дугаар сард хөрөнгө оруулалтын энэ боломжоо илүү олон хүнд хүргэж, хүртээмжтэй болгох юм. Ингэснээр, 100.000 төгрөгөөр ч үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулах боломж бүрдэх юм байна. БЛОК ХХК, ирэх саруудад Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа үл хөдлөх хөрөнгийн бусад төсөл хэрэгжүүлэгч, дэвелопер компаниудад төслүүддээ хөрөнгө оруулалт татахад нь туслахаар ажиллаж байгаа аж.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн