Categories
Casa Bianco Барилгын төслүүд

Casa Bianco

Төслийн консепт төлөвлөлт:

Шинэ амьдралын хэв маяг “CasaLifeStyle” Үл хуучрах архитектур шийдэл “Neoclassic” Оршин суугчдын хүрээлэл

Барилгын мэдээлэл:

Орчин цагийн иж бүрэн автоматжуулалтын систем Удах тусам өнгө нэмэх чулуун фасад Олон улсад чанараар танигдсан тоноглол

Categories
Seoul Garden Барилгын төслүүд

Seoul Garden

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болох Нисэхд байршилтай уг төсөл нь агаар болон хөрсний бохирдолгүй байршилд бүтээн байгуулагдаж буй онцлогтой 6 блокоос бүтсэн, 840 айлын орон сууц юм.

Сөүл Гарден цогцолбор нь гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц орчны төлөвлөлттэй. Тухайлбал, хотхон дотроо цэцэрлэг сургуультай, хэрэгцээт худалдаа үйлчилгээнд хамгийн ойр, нийт талбайн 70 орчим хувийг ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай эзэлдэг.

ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ:

-Хотхон дотроо 400 хүүхдийн сургууль

-250 хүүхдийн цэцэрлэг

-Агаарын бохирдолгүй бүсэд байршилтай

-Ухаалаг байгууламжийн нэгдсэн систем

– Нэгдсэн харуул хамгаалалттай

– Нийт талбайн 70 хувь ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай, 30 хувьд барилгажих талбай

-Бүрэн цутгамал, сайн чанарын метал фасад ашигласан тул гал дэмжихгүй, өнгө үзэмжээ алдахгүй эрсдэл бага хотхон.

ТӨСЛИЙН БАЙРШИЛ:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын замын эсрэг талд

ДАВХРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ :

1 давхар Үйлчилгээ

2-16 давхар Орон сууц

Categories
Central Park Барилгын төслүүд

Central Park

Төслийн консепт төлөвлөлт:::

11,7 га нийтэд хүртээмжтэй төлөвлөлт 100% хүний биед сөрөг нөлөөгүй барилгын материал 200 м2 тэнгэрийн цонх /Атриум/ 1800 айлын зогсоолын эрх чөлөө 4,2 га ландшафт дизайн ногоон байгууламж 8 га автомашингүй бүс

Барилгын мэдээлэл:

100% бүрэн цутгамал Орчин үеийн фасадны шийдэл /Дизайн & Бат бөх материал/ Sunroom-тэй болох боломж /захиалагчийн хүсэлтээр/ Байгалийн гэрэл чөлөөтэй нэвтрэх 6 талт төлөвлөлт Аюулгүй байдал & харууц үл таглах тагтны шийдэл

Давхрын зохион байгуулалт:

B3 Авто зогсоол B2 Авто зогсоол B1 Авто зогсоол

1 давхар Үйлчилгээ

2-16 давхар Орон сууц

Categories
Sky Park Барилгын төслүүд

Sky Park

Барилгын мэдээлэл:

Ухаалаг автоматжуулалтын систем Шалнаас тааз хүрсэн цонх Давхартаа 2-3 айлтай

Categories
Лайфстайл

Юу Би Сэйфти ХХК

Юу Би Сэйфти ХХК.
Алсын хараа.
Олон улсын жишигт нийцсэн автомашины үзүүлэнгийн танхим байгуулж, түүнийг дагасан бүтээгдэхүүн үйлчилгээний цогц зангилаа төв болно.
Эрхэм зорилго
Улс орны хөгжлийн эрин үетэй уялдан, өсөн нэмэгдэж буй автомашины зах зээлд бүх төрлийн шинэ болон хуучин автомашиныг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн, чанарын баталгааг эрхэм болгон зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулахад оршино.

Categories
Лайфстайл

Рийч фүүд саплай ХХК

“Улаанбаатар Групп” ХХК нь 2019 оноос эхлэн  Ёшинояа Монголиа төслийг санаачлан 2 жилийн турш, судалгаа, шинжилгээ болоод тусгай сургалтад хамрагдсанаар Франчайз эрхээ авсан. 

2022 оны 1-р сард  Япон улсын алдарт, 123 жилийн түүхтэй түргэн хоолны сүлжээ ресторон Монгол улсад Эрүүл, Түргэн, Амттай уриан дор нийт 23 хүний баг бүрэлдэхүүнтэй амжилттай нээсэн билээ. 

Удаах салбарыг 2022 оны 12 сард мөн амжилттай нээсэн бөгөөд өдгөө нийт 42 хүний баг бүрэлдэхүүнтэй. 

Бид олон улсын стандартыг баримтлан, өдөр бүр эрүүл, шинэ хүнсээр сэтгэлд  хүрсэн амтыг цогцлоож, чанарын өндөр түвшинд үйлчилдэг. 

Байршил: 

Салбар 1: ХУД, 15 хороо, Махатма Гандийн гудамж, The One Center, 1 давхарт 

 

 

 

 

 

 

Categories
Лайфстайл

Протийм ХХК

Протийм ХХК. Нийгмийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор “Proteam” фитнесс клубийг 2016 онд үүсгэн байгуулсан. Монгол Улсад хамгийн анхны үр дүн амлагч “Pro Team” фитнесс клуб нь мэргэшсэн багш дасгалжуулагчидтайгаар фитнесс, йог, аэробик чиглэлээр сургалт явуулдаг ба нэг удаад 30-40 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Categories
Cанхүү хөрөнгө, оруулалт

Эм Эн Эф Эс ХХК

Эм Эн Эф Эс ХХК.“Эм Эн Эф Эс” ХХК нь 2013.01.02-ны өдөр үүсгэн байгуулагдаж, СБД-ийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх батламжийн дагуу одоогоор идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Том оврын болон тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгслүүдийг барьцаалан жилд нийт 200-300 үйлчлүүлэгчдэд зээлийн үйлчилгээ үзүүлдэг. “Эм Эн Эф Эс” ХХК нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийг хурдан, шуурхай гаргаж, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Categories
Cанхүү хөрөнгө, оруулалт

Юу Би Актив ББСБ ХХК

“Юу Би актив ББСБ” ХХК нь 2017.08.23-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2018.06.06-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсанаар одоогоор идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Categories
Онцлох мэдээ

“UB Group” компани хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг бий болгоx зорилготой

– Танд энэ өдрийн мэнд хүргэе. “UB Group” компани сүүлийн үед тун завгүй ажиллаж байгаа гэж сонссон. Тэр дундаа “Block.mn”-тэй хамтарч, үл хөдлөх хөрөнгийн төслүүд дээрээ олон нийтээс хөрөнгө оруулалт төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ ажлынхаа талаар ярилцлагаа эхлүүлье.

– Сайн байна уу. Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай “UB Group” компани “Block.mn”-тэй хамтарч уламжлалт хөрөнгө оруулалтын схемийг технологиор дэмжүүлэн, xүртээмжтэй хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Тодруулбал “UB Group”-ийн хэрэгжүүлж байгаа хоёр төслийн нийт санхүүжилтийн 30% дээр “Block.mn”-ээр дамжуулж хөрөнгө оруулалт татах юм. Ингэснээр тухайн хоёр төслийн 30%-аас “UB Group” компани хэдий хэр хэмжээний ашиг олно, түүнийг нь хөрөнгө оруулсан олон нийт өгөөж хэлбэрээр эргүүлэн авах боломж бүрдэнэ. Бид банкнаас зээл авбал 15-18%-ийн хүүтэй байдаг. Харин олон нийтээс хөрөнгө оруулалт төвлөрүүлснээр тэрхүү зээлийн хүүд төлөх мөнгө хөрөнгө оруулагчдад маань өгөөж байдлаар очно гэсэн үг. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг хямд байгаа дээр нь буюу төсөл эхэлж байхад нь хөрөнгө оруулж байгаа учраас үнийн өсөлтөөс ч өгөөж хүртэх боломжтой. Үүнээс гадна тухайн хүний хөрөнгө оруулсан үнийн дүнгээс хамаарч, “UB Group”-ийн бусад төслүүд дээр 8-10%-ийн хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна. Нэг ёсондоо шууд өгөөж нь жилийн 15-18% гэж байгаа ч шууд бус өгөөжөө оруулаад тооцвол дунджаар 25-30 гаруй хувийн өгөөжийг хүртэж байгаа юм.

– Өмнө нь уламжлалт хэлбэрээр хөрөнгө оруулалтаа татахад ямар бэрхшээл үүсдэг байсан бэ. Яагаад “Block.mn”-тэй хамтарч технологиор дэмжүүлэн олон нийтээс хөрөнгө оруулалт татахаар шийдэв?

– “Block.mn” бол манай хөрөнгө оруулалтаа олон нийтээс татах www.invest.ubgroup.mn платформын теxнологи болон маркетингийг хийж байгаа компани юм. Өмнө нь уламжлалт хэлбэрээр гэвэл тухайн хүн өөрийн биеэр Хөрөнгө оруулалтын сан дээр очиж гарын үсэг зураад, дансаа цэнэглээд, төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг байсан. Харин “Block.mn” үүнийг илүү амарчилж, цахим хэлбэрт шилжүүлж байгаа хэрэг. Ингэснээр та дэлxийн аль ч оронд байгаагаас үл хамаарч, өөрийн биеэр ирэх шаардлагагүйгээр хөрөнгө оруулалтаа хийх боломжтой болж байна.

– Цаашид ингэж технологиор дэмжүүлж олон нийтээс хөрөнгө оруулалт бүрдүүлэх нь үл хөдлөх хөрөнгийн салбарт болон нийгэмд ямар үр ашигтай гэж харж байна?

– Манай энэ удаагийн төсөл илүү хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг бий болгох зорилготой. Өмнө нь үл хөдлөх хөрөнгөд заавал их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулдаг байсан бол манай төсөлд 100 мянган төгрөгөөс дээш хүссэн дүнгээр хэн ч хөрөнгө оруулах боломжтой. Мөн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхээр бол заавал газар худалдаж аваад, байшингаа бариад, ашгаа хийдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Бүрэн судалгаатай, бүx зүйл нь шийдэгдсэн төслүүд дээр хөрөнгө оруулснаар өөрийн үнэ цэнтэй цаг хугацаагаа хэмнэхээс гадна төслийг хэрэгжүүлэгчидтэй адил хэмжээний ашиг олоx боломж бүрдэж байна. Энэ бүхэн үл хөдлөх хөрөнгийн салбарт дэвшлүүдийг авчрахаас гадна олон залууст боломжийг олгох юм.

– Ямар хоёр төсөл дээр олон нийтээс хөрөнгө оруулалт татах вэ? Энэxүү хоёр төслөө танилцуулаач.

– Эхнийx нь Яармагт баригдаж байгаа “Central Park” гэж төсөл байна. Тус төсөл нь нийт 12 блокоос бүрдэх томоохон төсөл байгаа юм. Энэ 12 блокийн зөвхөн 2 блок дээр нь л хөрөнгө оруулалтаа татна. Тухайн 2 блокийн нийт хөрөнгө оруулалт нь 40 орчим тэрбум гэж тооцож байгаа. Үүний 30% дээр л олон нийтээс хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй. Дараагийнх нь Хан-Уул дүүрэгт баригдах “Vision” гэх оффис төсөл. Тухайн төслийн нийт хөрөнгө оруулалтын 10 гаруй хувь дээр хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хоёр төслийн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.invest.ubgroup.mn веб сайтаас хүлээн авах боломжтой.

– Хөрөнгө оруулалтаа олон нийтээс хэдий хэр хугацаанд татан төвлөрүүлэх вэ?

– Бид 10 дугаар сарын 29-нд “Block.mn”-тэй хамтран гаргаж байгаа www.invest.ubgroup.mn платформоо албан ёсоор нээнэ. Энэ өдрөөс хойш хагас сарын хугацаанд хөрөнгө оруулалтаа олон нийтээс татна. Ингэхдээ xөрөнгө оруулагчид маань оруулсан мөнгөө сонгосон хугацаанаасаа хамаараад түгжинэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хугацаанаасаа өмнө эргүүлэн татаж, хэрэглэх боломжгүй.

– Цаг гарган ярилцсанд баярлалаа. Удахгүй болоx платформын нээлтийн ажилд нь амжилт хүсье.

– Танай хамт олонд ч мөн баярлалаа.

Эх сурвалж: https://www.presscenter.mn/uulzvar/blockmn-ub-group